Итгэлийн үндэс Хуучин Гэрээний ажлын ном
The Roots of Faith Old Testament Workbook
Итгэлийн үндэс-Хуучин Гэрээний сургалтаар төгс дэлхий гэм нүглээр хараагдсан тухай мөн Иудейн Хаан ертөнцийн Аврагч болох талаар өгөгдсөн амлалтын тухай түүхийг үзнэ.
Энэхүү 200 хуудастай ажлын ном нь 50 үйл явдлын хичээл бүрд 4 хуудас зориулсан бөгөөд нийт 200 хуудастай. 50 Библийн үйл явдлын хичээл бүрд: гол анхаарах хуудас, хичээлийн хоёр хуудас болон үйл явдлын дүгнэлт орсон байгаа. Ажлын номонд 15 хэсэг бүрийг хавчуургаар хуваасан байгаа. Хуудаснууд нь гоёмсог өнгөөр дүрслэгдсэн. Мөн хичээлүүдэд зориулагдсан (тусгайлан хийгдсэн) Библийн газрын зурагтай.
The Roots of Faith New Testament Workbook
The Roots of Faith New Testament Workbook
The Roots of Faith – New Testament course unpacks the fulfillment of New Testament hopes and promises, based upon the life and death of Jesus Christ, culminating in a perfectly restored new heavens and earth.
The 200 page workbook includes four pages for each of the 50 event-lessons. Each of the 50 Bible event-lessons includes: a Focus page, a two-page lesson spread, and a narrative summary of the event-lesson. Workbooks include a divider tab for each of the 15 sections. Pages are beautifully and colorfully illustrated. And a set of customized Bible maps is included.
Найдварын Түүхийн Адал Явдлууд
Бидний үргэлж хүсдэг зүйл нь Бурханы авралын түүхийг эхнээс нь төгсгөл хүртэл хүүхдэд заах өндөр чанартай бүрэн гүйцэд хөтөлбөрийг үнэ төлбөргүйгээр дэлхийн эргэн тойронд байгаа сайн мэдээ тараагчдад болон хүүхдийн багш нарт хүргэх явдал юм. Одоо “Найдварын түүхийн адал явдал” хөтөлбөрийг яг эндээс үнэ төлбөргүйгээр татаж авах боломжтой боллоо. Сүмийн хүүхдийн программ, гэрийн сургуульд суралцагсад эсвэл хүүхдүүдтэйгээ хамт суралцах гэр бүлийн судлалд зохицсон “Адал явдлууд” хөтөлбөр нь Библийн цаг хугацааны дагуу бичигдсэнээрээ Сайн Хөрсний танигдсан материалуудын нэг юм.
Багшид зориулсан 41 хичээлийн төлөвлөгөөтэй бөгөөд Найдварын түүхийн хүүхдэд зориулсан хэлбэр, цээжлэх ишлэлүүд, 12 дуу, хөгжилтэй байдлаар түүх болгоныг хэлэх, хүүхдүүдийн оролцох үйл ажиллагаа гэх мэт өчнөөн олон зүйл багтсан учир танай хүүхдүүд Бурханы Үгийг сурах үедээ баяр хөөрөөр дүүрэн байх болно. Үүнээс гадна хүүхдүүд өөрсдийнхөө түүхийг онцгой байдлаар найзууддаа болон гэр бүлийнхэндээ хандан хэлэх “Миний найдварын түүх” хэмээх арга бий. Эдгээр Библийн түүхүүд (Хуучин Гэрээний 20, ШИнэ Гэрээний 20) дэлхийн эргэн тойрны хүүхдүүдэд хүрэх болтугай гэж бид залбирдаг. Хүүхдүүд эдгээр түүхүүдийг сонссоноор Бурхан анхнаасаа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд мөн хөвгүүд, охидыг Өөр лүүгээ аврах нэг төлөвлөгөөтэй байсан гэдэг үнэнийг ойлгох юм. “Найдварын түүхийн адал явдлууд” дээр ажилласан хүмүүс энэхүү шинэ материал танд болон таныг дагадаг хүмүүст түүхийг сайн хэлдэг болохыг заахад мөн тэдний найз нарт олон удаа хэлэхэд тус болоосой хэмээн залбирч байгаа.
Татаж авах
Холбоо барих мэдээлэл
Илүү мэдээлэл эсвэл материал хүлээж авахыг хүсвэл ийшээ имейл бичээрэй: MongolianMissions@gmail.com.
Энэ хуудас руу аялж нэмэлт материалуудыг үзэж болно: GoodSoil.com/Resources.