Сайн хөрс гэж юу вэ?

Сайн Хөрс Эвангел ба Дагалдагч Бэлтгэл нь Христийн дагалдагчдыг Бурханы найдварын түүхийг итгэл гэгээрлийн мөр зэрэгцсэн орчинд хуваалцахын төлөө зэвсэглэдэг. Бид Сайн Мэдээний талаарх Библийн номлол ба дагалдагч бэлтгэлд суурилсан сайн мэдээ тараах эх сурвалжуудыг хөгжүүлэн хуваалцдаг. Сайн Хөрс Эвангел ба Дагалдагч Бэлтгэл нь энэ нэрийг үр ба хөрснүүдийн тухай сургаалт зүйрлэлээс авсан билээ. Үр нь Сайн Мэдээний мэдээ юм. Харин Есүс “сайн хөрсийг” хэрхэн тодорхойлсон бэ? “Сайн хөрсийг” дүрслэхдээ Есүсийн хэрэглэсэн эдгээр тохиолдлуудыг Матай, Марк ба Лук номуудад гурван өөр үгээр тэмдэглэсэн байдаг.

Итгэгч бус хүнд сайн мэдээг тодорхой ойлгоход нь би яаж туслах вэ?

Библи ба Христ итгэлийн тухай бага зэрэг мэддэг, эсвэл огт мэддэггүй итгэгч бус хүнд сайн мэдээг тайлбарлахад тухайн үед уг хүний ертөнцийг үзэх арга барил нь хэрэглэгдэж буй нэр томъёо болон ерөнхий ухагдхууныг буруу ойлгох ойлголт руу хөтөлж магадгүй. Сайн мэдээний харилцааны явц дахь тэр “ертөнцийг үзэх үзлийг” гүн ойлгохын тулд сайн мэдээг ойлгоход үндсэн чухал хэрэглүүр болох Библийн баримтуудыг тайлбарлах нь чухал. Харин тэдгээр баримтуудыг тодорхой ойлгомжтой болгохын тулд бид тэдгээрийг Библид нээлттэй байгаа авралын талаар нийтэд нь өгүүлсэн түүхэн нөхцөлд нь тавих хэрэгтэй.

Найдварын Түүх нь Библи дэх авралын том түүхийг арван таван минут, хорин минут эсвэл түүнээс илүү хугацаанд тайлбарлахад зориулагдсан цаг хугацааны хувьд уян хатан (гэрээний дагуу мөн сунгасан хэлбэрээр) хэрэгсэл юм. Сайн Мэдээний Библи судлалаар бэлтгэгдсэн, нэг нэгээр эсвэл жижиг бүлгээр суралцахад, бас итгэгчдэд Бурханы авралын төлөвлөгөөг заахад тустай ном юм. Библийн 40 үйл явдлыг багтаасан (Хуучин Гэрээнээс 20, Шинэ Гэрээнээс 20) бөгөөд мөн Библийн газрын зурагтай.

Шинэ итгэгчид сайн мэдээнээс тууштай зуурахад нь яаж туслах вэ?

Сайн мэдээний үйлчлэл нь тэнгэрлэг ба хүмүүнлэг явцыг нэгтгэдэг, тиймээс энэ нь дагалдагч бэлтгэлтэй хамт байдаг. Үнэн итгэгчид нь Есүс Христийн дагалдагчид гэдгээр итгэл дотроо үлддэг. Гэвч Бурхан биднийг бас “дагалдагч бэлтгэхийн” төлөө сонгодог нь үнэн.

Баяр хөөрт хүрэх зам бол Бурханы авралын төлөвлөгөө, Аминд хүргэх гүүр, аюулгүй байдал ба баталгаа, Библи, залбирал, Ариун Сүнс, хувь хүний ариун байдал, гэрчлэл, нутгийн чуулган, итгэгчдийн амьдралын төлөөх Бурханы төлөвлөгөө зэрэг арван чухал хичээлээр дамжуулан шинэ итгэгчийг хөтлөн дагалдуулж сургах суурь юм. Ном бүр Библийн ишлэлтэй багц карт болон өдөр бүрийн Библи уншлагын төлөвлөгөөг агуулсан байгаа.  

Холбоо барих мэдээлэл

Илүү мэдээлэл эсвэл материал хүлээж авахыг хүсвэл ийшээ имейл бичээрэй: MongolianMissions@gmail.com.

Энэ хуудас руу аялж нэмэлт материалуудыг үзэж болно: GoodSoil.com/Resources.

Join Our Mailing List

Get notices for new products, resources, and training events.

Join Our Mailing List

Get notices for new products, resources, and training events.

Subscribe